/2023.03.07/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр өдрийн 16:27 цагт Онцгой байдлын газарт тавьжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 3 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй 1 хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ