/2021.08.31/: Эх хэлний өдрийг тохиолдуулан Соёлын яам “Хос бичигтэн” арга хэмжээг зохион байгуулна.
12:20 цагаас Соёлын яамны 1 давхарт “Хос бичигтэн” хөтөлбөр эхэлнэ. Энэ нь 2025 онд Хос бичигт шилжихтэй холбоотой монгол бичгийн жишиг хичээл бөгөөд Соёлын яамны удирдлагууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, ШУА, МУБИС, аймгийн соёлын хэлтсийн төлөөллүүд оролцоно.
Мөн энэ үеэр калиграфи, бичиг соёлтой холбоотой үзэсгэлэн гарна. Бүх арга хэмжээ хэвлэлд нээлттэй. Халуун үзэх зэрэг процессын ажил байгаа тул цагтаа хүрэлцэн ирэхийг урьж байна.