Хятадад хүүхдүүдийг видео тоглоом тоглохыг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хүүхдүүдийг видео тоглоом тоглохыг хориглолоо

Tencent not to scale down on investments

/2021.09.01/: Хятадын Засгийн газар сургуулийн сурагчдыг Баасан, Бямба, Ням гарагаас бусад ажлын өдрүүдэд видео тоглоом тоглохыг хориглосон тухай The Guardian мэдээлэв.

Хятадын зохицуулагчдын үзэж байгаагаар энэхүү хориг нь онлайн тоглоомуудтай холбоотой бөгөөд өсвөр насныхны тоглоомын донтолттой тэмцэхэд чиглэж байгаа ажээ. Одоо 18-аас доош насны хүүхдүүд долоо хоногт гурваас илүүгүй цагийг тоглоом тоглоход зарцуулах л эрхтэй болж байгаа юм байна. Насанд хүрээгүй хэрэглэгчдийн хувьд Баасан гараг, амралтын өдрүүд болон баяр ёслолын өдрүүдэд нэг цаг хүртэл тоглоом тоглох эрх авах боломжтой юм.

Эрх баригчид онлайн тоглоом эрхэлж байгаа компаниуд өөрсдөө хориг хэрэгжилтийг хянах хэрэгтэй болно гэдгийг онцлон тэмдэглэсэн ба тэд шаардлагатай шалгалтын системийг хэрэгжүүлэх, тохируулах шаардлагатай ажээ.

Өмнө нь Хятадад видео тоглоом тоглох боломжийг амралтын өдрүүдэд гурван цаг, бусад өдрүүдэд 1.5 цаг хүртэл хязгаарладаг байжээ. Шинэ дүрэм нь технологийн том компаниудын эсрэг авч байгаа арга хэмжээ юм байна.

Засгийн газрын Хяналт шалгалт, шүүмжлэлийн үр дүнд технологийн олон том компаниуд хохирсон бөгөөд үүнд видео тоглоомын Tencent (Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тоглоомыг хар тамхитай харьцуулсны дараа тус компани 14 тэрбум доллар алдсан), Алибаба компаниуд нь монополын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр олон тэрбум доллараар торгуулжээ. Тус компаниудын хувьцааны ханш түүхэн доод түвшинд хүрчээ.

Эх сурвалж: lenta.ru

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.