/2021.08.31/ Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцууллаа.
Аймаг орон нутагт 50-70 хувийн аюул учруулж буй "ковид-19" халдварын дельта хувилбар нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн 30-40 хувьд илэрч байна гэв.
Тиймээс аюулт өвчнийг даван туулах ажлын хүрээнд энгийн нөхцөлтэй 8,255 ор, эрчимт эмчилгээний 238 ор, нийт 8,491 ор дэлгэжээ.
Яармаг дахь нийслэлийн шинэ захиргааны байранд 145 ор дэлгэн, тус байрны улаан бүсэд 18 эмч сувилагч ажиллаж байгаа юм. Мөн ковидын дараах сэргээн засах эмчилгээнд онцгойлон анхаарч байгааг онцоллоо.
Эх сурвалж: Улаанбаатар.мн