Дэлхийн томоохон компаниуд VR технологийн салбарт орж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн томоохон компаниуд VR технологийн салбарт орж эхэллээ

ByteDance Goes on Hiring Frenzy in China |

/2021.08.31/: TikTok ByteDance компаний эзэн Пико хэмээх нэртэй гарааны бизнесийг эзэмшсэнээр анх удаа виртуал бодит байдал (VR) руу орж байна.

Бээжин төвтэй ByteDance компаний төв байр худалдан авалтын өртөгийг зарлаагүй ч Пико-ийн "програм хангамж, техник технологийн иж бүрдэл, мөн багийн авъяас чадвар, арвин туршлага нь VR-ийн орон зайд нэвтрэх, энэхүү хөгжиж буй салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгджээ.”

Пико нь 2021 оны эхний улиралд дэлхий хамгийн их виртуал төхөөрөмж үйлдвэрлэгчийн нэг болсон бөгөөд бараа нийлүүлэлтийн хэмжээ нь жилийн 44.7%-иар өссөн гэж IDC мэдээлэв.

ByteDance компани нь богино видеоний аппликейшн болох TikTok, хятад хувилбар болох Douyin, түүнчлэн мэдээ нэгтгэх апп Toutiao-гаар амжилтанд хүрсэн байна.

Is Douyin the Right Social Video Platform for Luxury Brands? |

Гуравдугаар сард, ByteDance нь Moonton хэмээх томоохон гар утасны тоглоомын студийг 4 тэрбум доллароор худалдан авсан ба тоглоомын салбарт өргөжин ажиллахаар төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

Bytedance компани нь Пиког худалдан авснаар өөрийн Oculus апп-ыг Facebook-тэй өрсөлдөх хэмжээнд хөгжүүлэхээр ажиллах боломжтой юм. Өнгөрсөн жил Apple компани виртуал реалити NextVR компанийг худалдан авсан бөгөөд энэ нь өөрийн VR төхөөрөмжийг бүтээхээр ажиллаж байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

"Бид VR-ийн ирээдүйг өөдрөгөөр харж байна" гэж Bytedance компаний төлөөлөгч хэлэв.

Эх сурвалж: cnbc.com

Мөнгөн тэтгэмжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний хамрах хүрээг нэмлээ
Мөнгөн тэтгэмжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний хамрах хүрээг нэмлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.