/2023.02.27/: Байгууллагад өгдөг байсан санхүүжилт хүүхдэдээ хүрдэг тогтолцоог нэвтрүүлж, эхний алхам амжилттай болжээ.
Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлж чадсан байна.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд:
- Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
- Хичээл практикийн зардал
- Мэдээлэл технологийн зардал
- Багшийн хөгжлийг дэмжих зардал
- Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болов.
2022 онд:
- ЕБС-ийн 12431 багшид 14,5 тэрбум,
- СӨБ-ийн 2906 багшид 3,2 тэрбум,
- 378 цэцэрлэгт 5,4 тэрбум,
- 265 сургуульд 10,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгов.
ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байгаа нь 37 хувийн нэмэгдэл гэсэн үг юм.
Эх сурвалж: БЕГ