Загвар өмсөгч бүсгүйн биеийн зарим хэсгийг хөргөгчнөөс олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загвар өмсөгч бүсгүйн биеийн зарим хэсгийг хөргөгчнөөс олжээ

/2023.02.26/ Хятадын загвар өмсөгч Эбби Чой бүсгүйн үхэлд түүний хуучин хадмуудыг сэжиглэж байгаа аж.

28 настай загвар өмсөгч бүсгүй сураггүй алга болсноос хойш хэд хоногийн дараа Хонг Конгийн цагдаа нар Тай По дүүргийн Лунг Мэй тосгоны нэгэн байшингаас бүсгүйн биеийн хэсгүүдийг олжээ. Тодруулбал байшингийн хөргөгчнөөс түүний хөл олдсон байна.

Гэрч нарын хэлж буйгаар уг байшинг хохирогчийн хуучин хадам аав хэдхэн долоо хоногийн өмнөөс түрээсэлж эхэлжээ. Улмаар аллагатай холбогдуулан Чойгийн хуучин хадмууд болон хүргэн ах нарын нийт дөрвөн хүнийг баривчилсан байна. Мөн цагдаа нар загвар өмсөгч эмэгтэйн хуучин нөхрийг эрэн сурвалжилж байгаа аж.

Үүнээс гадна хэрэгт сэжиглэгдээд буй хуучин хадмуудынх нь гэрээс хүний биеийг задлахад ашигладаг багаж хэрэгсэл, махны хөрөө, хутга зэргийг олсон талаар цагдаа нар мэдээлсэн байна. Түүнчлэн хохирогчийн иргэний үнэмлэх, зээлийн карт болон бусад эд зүйлсийг олжээ.

Одоогоор Эбби Чойгийн толгой, их бие зэрэг бусад эрхтнүүдийг хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.

Хөвсгөлийн МӨСНИЙ БАЯР болно
Хөвсгөлийн МӨСНИЙ БАЯР болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.