УДШ: Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДШ: Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэнэ

/2023.02.08/ Өнгөрсөн сард Ардчилсан нам хоёр талд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, даргаа сонгосон. Тодруулбал, нэг талаас УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг батламжилж, С.Эрдэнийн талаас УИХ-ын гишүүн Д.Ганбатыг батламжлан Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр товлосон байна.

Хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл болон Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэх аж.

“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.