/2023.02.07/: Даваа гарагийн үүрээр Турк, Сирид болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 4,890 хүн амиа алдсан байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Туркийн Гамшгаас хамгаалах албаны ажилтан Орхан Татар өнөөдөр өглөөний 09:45 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 3,381-д хүрсэн гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Мөн тэрээр дор хаяж 20,426 хүн бэртэж гэмтсэн гэв.
Одоогийн байдлаар Туркт 11 мянган барилга эвдэрсэн бөгөөд 25,000 онцгой байдлын алба хаагчид өртсөн газруудад ажиллаж байгаа аж.
Аврагчид шархадсан хүмүүсийг тээвэрлэх, эрэн хайх ажиллагаанд туслахын тулд 10 хөлөг онгоц, 54 онгоц ашиглаж байгаа гэв.
Сирид засгийн газар болон сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутгуудад амиа алдагсдын тоо 1509-д хүрч, 3548 хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN