ОХУ, Беларусьд ОУ-ын тэмцээн уралдаан явуулахгүй байхаар шийдвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ, Беларусьд ОУ-ын тэмцээн уралдаан явуулахгүй байхаар шийдвэрлэжээ

No photo description available.

/2023.01.30/: ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах 2023 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хороод, Олон улсын спорт холбоод, Тамирчдын комиссын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Украины эв нэгдэл болон ОХУ, Беларусийн эсрэг арга хэмжээ, эдгээр орны тамирчдын талаар доорх байр суурийг илэрхийллээ.

Үүнд:

  • Олон улсын спорт холбоод, үндэсний олимпын хороодоос ямарваа нэгэн олон улсын спортын арга хэмжээг ОХУ, Беларусь улсад зохион байгуулахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх
  • Тус хоёр улсын далбаа, төрийн дуулал, бэлгэдэл болон эдгээр улсыг илэрхийлэх өнгө, аливаа зүйлийг хурал цуглаан, тэмцээн уралдааны үеэр ашиглахгүй байх
  • ОХУ, Беларусийн улс төрийн албан тушаалтныг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөнд урихгүй байх хориг арга хэмжээг дахин баталгаажуулах
  • -“Парис 2024”, “Милан-Кортина 2026” олимпын наадмуудад Украины ҮОХ-ноос илүү хүчтэй багаа оролцуулахад нь туслах зорилгоор тамирчдад үзүүлж буй одоогийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, цаашид нэмэгдүүлэх
  • Олон улсын холбоод, үндэсний олимпын хороодыг Украины тамирчдын тэмцээний оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан бэлтгэлд хамруулах тал дээр бүхий л хүчин чадлаа гаргаж ажиллахыг уриалав.

Цахим уулзалтад оролцогчдоос гаргасан доорх саналуудыг дэмжиж байгаагаа мөн илэрхийллээ.

  • Тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байж, бүх тамирчид ижил тэгш эрхтэй байна гэсэн ОУОХ-ны хартийг баримтлах
  • ОХУ, Беларусийн тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцохоор бол “төвийг сахисан” байрь суурьтай байх, улсаа илэрхийлэх туг далбаа, бэлгэдэл зэргийг ил харуулахгүй байх
  • Засгийн газраас тамирчдаа ямар тэмцээнд орохгүй байх, ямар тэмцээнд орохыг шийдэж болохгүй
  • Тамирчид дайныг дэмжсэн утга агуулга бүхий зүйл илэрхийлж болохгүй
  • Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байх
  • Азийн олимпын зөвлөлөөс Ази тивд зохиогдож буй тэмцээнд ОХУ, Беларусийн жирийн тамирчдыг оролцуулахыг санал болгосныг хүлээн авах
  • Хэрэв оролцогч тамирчин эдгээр шаардлагыг хангаагүй бол тэмцээнээс тэр даруй хасах, улмаар ОУОХ-нд мэдэгдэж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөх.
“Хөгжлийн банкны сонсголд  Х.Баттулга болон хүүхдүүдийг нь гэрчээр дуудна“
“Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга болон хүүхдүүдийг нь гэрчээр дуудна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.