Г.Хажидмаа: Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашиг олго
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Хажидмаа: Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашиг олго

/2023.01.27/ Иргэдийн төлөөллөөс “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авья” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Иргэн Г.Хажидмаа:

-Өнгөрсөн оноос эхлэн бид ногдол ашгаа авахаар шаардлага тавьсаар байна. Шаардлага тавьснаас хойш он гарсны дараа "Энэ асуудлыг судалж байна" гэсэн хариу ирсэн. Гэвч Засгийн газраас албан ёсны мэдээлэл гаргахгүй байна. Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашгийн тодорхой хувийг ч болтугай олгох ёстой. Иргэд өнгөрсөн хугацаанд маш хүнд хэцүү амьдралыг тууллаа. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амжиргаа үнэхээр доройтсон. Бусад улс оронд иргэдийнхээ дансанд бэлэн мөнгө хийж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж байсан. Харин монголд эсрэгээрээ иргэдийн амьдрал улам доройтлоо. 2019 онд нийт хүн амын 40 хувь нь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу болсон талаар зарлаж байна. Энэ бол засаг удирдаж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаагийн шинж. Тиймээс Монгол Улсын иргэн бүрт, тэр тусмаа цагаан сараас өмнө иргэдэд ногдол ашиг олго. ЭТТ компанийн тухай хуулиараа угаасаа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Иргэн бүр хувьцаа эзэмшигч. Тиймээс бид өдөр шөнөгүй шаардаж байна гэлээ.

Автомашинтайгаа чиргүүл мөргөснөөс амиа алджээ
Автомашинтайгаа чиргүүл мөргөснөөс амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.