Сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо

May be an image of 5 people, people standing and indoor

/2023.01.26/: GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэ удаагийн сургалтын үр дүнд:

  • Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.
  • Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.
  • Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.
  • Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.
  • Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа.

Төсөл нь:

  • Тэгш хамруулан сургах
  • Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.

Эх сурвалж: БЕГ

ГРАФИК: Долларын ханш нэг жилийн дотор 633 төгрөгөөр өсчээ
ГРАФИК: Долларын ханш нэг жилийн дотор 633 төгрөгөөр өсчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.