АНХААР: Баянхошуу орчмын агаар МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Баянхошуу орчмын агаар МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

/2022.12.01/: Сүүлийн хэдэн өдөрт агаарын хэм огцом хүйтэрсэн хэдий ч азаар салхитай байсан тул Улаанбаатар хотын иргэд хэсэгтээ л утаагүй агаараар амьсгалж авлаа.

Харин өнөөдрөөс эхлэн салхи багасаж эхлэнгүүт нөгөө айхтар утаа маань хотыг тэр чигт нь бүрхэн авлаа. Өглөө ажилдаа гарахад л хоолой хорсож, нүүрсний ихүүн үнэр хамар цоргиулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэдэд орчныхоо агаарын бохирдлыг хянахад зориулан ажиллуулдаг Agaar.mn сайт дахь мэдээллээр яг одоо Баянхошуу орчмын агаар МАШ ИХ бохирдолтой буюу агаарын чанарын индекс 415-ыг зааж байна.

Уг нь ДЭМБ-аас иргэдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний нөлөөлөх хэдий ч хүлцэж болох агаарын чанарын индексийг 50 гэж заасан байдаг. Гэвч манай хотын хамгийн боломжийн агаартай хэсэг л гэхэд энэ хэмжээнээс 2 дахин их бохирдолтой байна.

Баянхошуу орчмын айл өрхүүд өвлийн бараг бүх өдөр утаатай пийшин дотор байгаа мэт агаараар амьсгалж байгааг харахад хэдхэн жилийн дараа энэ хүмүүсийн эрүүл мэнд яах бол гэсэн айдас төрж байна.

No description available.

Бид нарын харж байгаа утаа ямар хорт бодисыг хамгийн ихээр агуулж байгааг доорх мэдээллээс уншина уу.

РМ-2,5 болон РМ-10 тоосонцор гэж юу вэ? Ямар хор уршигтай вэ?

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Нүүрстөрөгчийн дутуу исэл:

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Хүхэрийн давхар исэл:

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Ийм их хэмжээний бохирдолтой үед тухайн байршилд амьдарч байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Эх сурвалж: Agaar.mn

Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.