НӨАТ: 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт энэ сарын 28-наас иргэдийн дансанд шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ: 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт энэ сарын 28-наас иргэдийн дансанд шилжинэ

/2023.01.24/ 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой юм. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр авч дуусах аж.

Хэрэв та буцаан олголтоороо татвараа төлөх хүсэлтэй бол EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарж, хүсэлтээ бүртгүүлэх боломжтой юм. Энэ тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг холбогдох албанаас мэдээллээ.

Он гарснаас хойш ипотекийн зээлийг 175 зээлдэгчид олгожээ
Он гарснаас хойш ипотекийн зээлийг 175 зээлдэгчид олгожээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.