Туулай жил бол амар тайван, эерэг байдлын бэлгэ тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туулай жил бол амар тайван, эерэг байдлын бэлгэ тэмдэг

/2023.1.23/ Өчигдөр Азийн улс орнууд цагаан сарын баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Бар жилийг үдэж, туулай жилийг угтсан баяр ёслол дэлхийн өнцөг булан бүрт болсон юм. Туулай бол 12 жилийн дөрөв дэх амьтан. Хятадын зурхайд туулай жил нь нигүүлсэл, аз жаргал, гоо үзэсгэлэн, урт наслалт, эерэг байдал, сэргэлэн боловч болгоомжтой байдлыг бэлгэддэг байна. Зурхайд өгүүлснээр 12 жилийг гал, ус, шороо, төмөр, мод гэсэн таван махбодид ангилдаг.

Туулай жилийн хувьд усыг бэлгэдэх ажээ. Тиймээс туулай жилд төрсөн хүмүүс мэдрэмжтэй, бүтээлч хүмүүс байдаг. Мөн усан туулай жилтнүүд хэлэлцээр хийхдээ гарамгай хүмүүс байдаг тул дипломат албанд ажиллавал амжилт олдог гэжээ.

Туулай жил нь бүхэлдээ амар амгалан, энх тайван байдлыг бэлгэддэг байна. Учир нь туулай гэх амьтны мөн чанар нь тайван, уян хатан, амгалан байдаг гэж стратегич Дотти Ли өгүүлжээ. Мөн туулай жилд төрсөн хүмүүсийн зан чанар нь сөргөлдөөнөөс зайлсхийдэг, тайван амгалан хүмүүс байдаг.

Хамгийн сүүлд 1987, 1999, 2011 онуудад туулай жил тохиосон. Эдгээр жилүүдэд төрсөн туулай жилтнүүдийн хувьд энэ жил харин азгүй жил байх магадлалтай гэжээ. Тиймээс туулай жилтнүүдийг амьдралдаа томоохон өөрчлөлт хийх шийдвэрүүдийг гаргахгүй байхыг зөвлөж байна. Ихээхэн сорилт бүхий жил байх ч сорилтыг боломж болгон хувиргах нь таны ухаанаас шалтгаална. Азгүйтлийг багасгах нэг арга нь улаан өнгийн дотуур хувцас өмсөх, бусдын бэлэглэсэн улаан өнгийн хувцас өмсөх гэж хятадын зурхайд буужээ.

Энэ жилд төрсөн алдартнууд гэвэл Алберт Эйнштэйн, Анжелина Жоли, Брэд Питт, Фрэнк Синатра нар юм.

Эх сурвалж: seventeen.com

АНУ: Цагаан сарын баярт очсон хүмүүс рүү гал нээж, 10 хүн амиа алджээ
АНУ: Цагаан сарын баярт очсон хүмүүс рүү гал нээж, 10 хүн амиа алджээ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.