/2022.1.22/ Азийн цагаан сар энэ жил нэгдүгээр сарын 21-нд эхэлж байгаа юм. Монголоос бусад азийн орнууд буюу сарны тооллоор шинэ жилээ тэмдэглэдэг орнууд баяраа тэмдэглэж эхэлсэн.
АНУ, Калифорнийн Монтери парк хотод цагаан сар тэмдэглэхээр олноороо цугласан азиуд руу нэгэн этгээд гал нээж, улмаар 10 хүн одоогоор амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Монтери парк хотын хүн амын 65 хувь нь ази гаралтай америкчууд амьдардаг газар ажээ.
Одоогоор гал нээсэн этгээдийг тогтоож чадаагүй байгаа бөгөөд хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна. Энэхүү харамсалтай үйл явдлын улмаас ням гарагт болох байсан цагаан сарын шинийн 1-ний үйл ажиллагаа нь цуцлагджээ.
АНУ-д он гарснаас хойшх нэгдүгээр сарын хугацаанд ийнхүү 5 дахь удаагийн галт зэвсэг ашигласан гэмт хэрэг болж байгаа бөгөөд, 21 хүн бууны гэмт хэргээс болж амиа алдаад байна.
Эх сурвалж: Аль Жазира, BBC, CNN