Украинд өгч буй дэмжлэг нь дайныг шинэ түвшинд гаргаж болзошгүйг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинд өгч буй дэмжлэг нь дайныг шинэ түвшинд гаргаж болзошгүйг анхаарууллаа

Ukraine war: Russia warns US over sending more weapons to Kyiv | Euronews

/2023.01.20/: Украиныг байлдааны танк зэрэг хүнд зэвсгээр хангах “онц аюултай” алхам нь “дэлхийн болон нийт Европын аюулгүй байдалд” заналхийлж болзошгүй гэж Москва анхааруулав.

Барууны орнууд Украин руу илүү хүчирхэг цэргийн техник илгээж байгаатай холбогдуулан пүрэв гарагт Кремлийн зүгээс сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийлээ.

“Барууны орнуудын хийж буй энэ алхам нь маш аюултай байж болзошгүй. Ингэснээр мөргөлдөөнийг цоо шинэ түвшинд гаргана гэсэн үг бөгөөд энэ нь дэлхийн болон бүх Европын аюулгүй байдлын үүднээс сайнаар нөлөөлөхгүй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.

Хэрэв НАТО Украинд байлдааны танк, алсын тусгалын пуужингийн систем зэрэг хүнд зэвсгийг байрлуулбал байдал "маш аюултай" болж нөхцөл байдал хурцадна гэж Орос анхааруулж байна гэв.

INTERACTIVE_UKRAINE_CHALLENGER_2_TANKS_JAN15_edited

Их Британи өнгөрсөн долоо хоногт Украинд Челленжер 2 танк илгээх болсноо зарласнаас хойш Берлин өөрийн Leopard 2 танкаа нийлүүлэх, ядаж Польш зэрэг бусад улсуудад Германд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг өөрсдийн нөөцөөс нийлүүлэх замыг чөлөөлөх дарамт шахалттай тулгарч байна.

Баасан гарагт АНУ холбоотнуудаа Германы Рамштайн дахь агаарын баазад цуглуулж, Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх асуудлаар шинэ шатны хэлэлцээ хийхээр товложээ.

AP sources: Biden picks Lloyd Austin as secretary of defense | AP News

Энэхүү уулзалтыг АНУ-ын Батлан хамгаалахын тэргүүн Ллойд Остин зохион байгуулах аж. Тэрээр "Бид Украйныг өөрийгөө хамгаалахад урт хугацааны туршид дэмжлэг үзүүлэх нэгдсэн амлалтаа шинэчлэх болно" гэж хэлсэн боловч тодорхой зүйл дурдаагүй байна.

Барууны түншүүд Украиныг зөвхөн нутаг дэвсгэрээ хамгаалах бус Оросын нутаг дэвсгэр эсвэл Крым руу алсын тусгалын зэвсгээр цохилт өгөх вий гэж болгоомжилж байгаа ч Киев үүнийг хийхгүй гэж амласан юм.

Москвагаас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов хэлэхдээ, Украин Орос эсвэл Крымийн хойгийг онилоход барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг хэрэглэвэл Орос хариу арга хэмжээ авна. Америкчууд эсвэл НАТО Зеленськийд ямар зэвсэг нийлүүлэх нь хамаагүй, бид үүнийг устгах л болно. Оросыг ялах ямар ч боломжгүй юм. Крым бол Украины нэг хэсэг гэдгийг нотолж, Киев газар нутгаа хамгаалахын тулд АНУ-ын зэвсгийг ашиглаж болно гэж мэдэгдсэнээр Вашингтон үндсэндээ Киевийн дэглэмийг Орост террорист ажиллагаа явуулахад түлхэж байна" гэж хэлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Украиныг барууныхан дэмжсээр байх нь цөмийн дайнд хүргэж болзошгүйг анхааруулсан юм.

Эх сурвалж: Aljazeera

Глоб интернэшнл төвөөс УИХ-ын даргад ЭСЭРГҮҮЦЛИЙН ЗАХИДАЛ илгээлээ
Глоб интернэшнл төвөөс УИХ-ын даргад ЭСЭРГҮҮЦЛИЙН ЗАХИДАЛ илгээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.