/2023.01.17/: Дэлхийн хамгийн олон хүнтэй улс болох Хятадын хүн ам сүүлийн 60 гаруй жилд анх удаа буурч, энэ хандлага цаашид ч урт хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдсан байна.
1.4 тэрбум хүн амтай тус улсад ажиллах хүчний дундаж наслалт нэмэгдэхийн хирээр төрөлт хамгийн доод түвшиндээ хүрч буурсан нь эдийн засгийн өсөлтийг саатуулж, тус улсыг санхүүгийн хүндрэлд хүргэж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Бээжингийн Үндэсний Статистикийн Товчоо (NBS)-оос мягмар гарагт мэдээлснээр, эх газрын Хятадын хүн ам 2022 оны эцэст 1,411,750,000 орчим болсон нь өмнөх оны эцсээс 850,000-аар буурсан байна.
Өмнө нь 1961 онд Мао Зэдуны газар тариалангийн их үсрэлт гэгддэг гамшигт бодлогын улмаас тус улсын хүн ам буурч байсан юм.
Тооцоолсноор Энэтхэгийн хүн ам 1.4 тэрбум гаруй бөгөөд тогтвортой өссөөр байгаа тул удахгүй Хятад улс хамгийн их хүн амтай улс гэх статусаа алдах нь ойлгомжтой болоод байна.
Хятад улс 2016 онд "нэг хүүхдийн бодлого"-оо зогсоож, 2021 оноос гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч бодлогын өөрчлөлт нь хүн ам зүйн уналтыг зогсоосож чадсангүй.
Хэдийгээр Хятадын Засгийн газраас нэг хүүхэд бодлогыг зогсоож, шинээр төрсөн хүүхдэд олгох тэтгэмжийг нэмж, хүүхэд төрүүлсний амралтыг сунгаж байгаа хэдий ч төрөлт нэмэгдэхгүй байна.
Ийнхүү төрөлт цөөрснийг холбогдох албаныхан Хятадын хотуудын амьдрах зардал өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: Aljazeera