ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХҮЛЦЭЛ ӨЧЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХҮЛЦЭЛ ӨЧЛӨӨ

/2023.01.17/ Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох шинэ журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд E-halamj системд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж нэлээд бухимдал үүсгэсэн. Бидний зүгээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн том алдаа өрхийн мэдээллийн нэгдсэн систем дээр гарч ирээд байна. Тус систем нь зохих хасалтыг цаг тухайд нь хийгээгүй, мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйн улмаас давхардал, зөрүү үүсэж алдаа гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, ҮСХ, УБЕГ, Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага хоорондоо мэдээллээ хангалттай солилцдоггүй, уялдаагүй ажилладаг зэргээс болж тус асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа дутагдлаас болж олон нийтийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна.

Төр анх удаа өөрт байгаа мэдээллээ нэгтгэж олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг засаж, цаашид цахимжих ажлаа улам бүр сайжруулан ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Системд "Хүүхдийн мөнгө авна" гэж гарч ирсэн өрхүүдийн мөнгө ямар нэг асуудалгүйгээр олгогдоно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болсон гэж харагдаж буй, улмаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгана гэлээ.

Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтрана
Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтрана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.