Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

/2023.01.17/: “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг нэгдүгээр сарын 18-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тус өдөрлөгийг өдгөө зургаа дахь жилдээ, сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж буй.

Эх сурвалж: НЗДТГ

Уламжлалт анагаах ухааны эмч нар олон улсын сургалтад хамрагдлаа
Уламжлалт анагаах ухааны эмч нар олон улсын сургалтад хамрагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.