/2023.01.13/: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “ЭТТ” ХК болон охин компаний 110 удирдах албан тушаалтанд зориулж “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэргийн талаарх шинэ зохицуулалт, анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Сургалтын хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбарын авлигын эсрэг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бодитой үр дүн гаргах, Авлигын эсрэг хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Эх сурвалж: ЭТТ