Анхны телефон станцын барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны телефон станцын барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа

May be an image of 7 people, road and street

/2023.01.11/: Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан БЗД-ийн 6-р хороонд байрлалтай "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч музейн зориулалтаар сэргээн засварлахаар болсон.

Тэгвэл өнөөдөр мөн Т.Намнансүрэнгийн байгуулж байсан анхны телефон станц байрлаж байсан барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа.

Энэхүү барилга нь 1913 онд баригдаж 1914-1998 он хүртэл одоогийн БЗД-ийн 6-р хороо Бөхийн өргөөний баруун хойно телефон станц, холбооны музей байрлаж байсан. Энэхүү барилга болон газрыг 2004 онд хууль бусаар "Ванхүү" ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн байсныг цуцалж шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлж төрийн өмчид аваад байна.

Эх сурвалж: БЗД ЗДТГ

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацааг хойшлуулах санал гаргалаа
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацааг хойшлуулах санал гаргалаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.