С.Батдөлийн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэв

No photo description available.

/2023.01.11/: УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтны гэрт нэгжлэг хийх явцад 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг илрүүлсэн хэрэг иргэдийн дургуйцлыг ихээхэн төрүүлээд байгаа билээ.

Тэгвэл тус хэрэгтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замын Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шударгаар хөдөлмөрлөж буй нийт төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн харамсалтай үйл явдал боллоо.

УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, санхүүгийн эрсдэлээ бууруулж, алдсан боломжоо нөхөхийн төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байхад тус нийгэмлэгийн нэг албан тушаалтан 7,3 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь нийт төмөр замчдын дургүйцэл жигшлийг төрүүлж байна.

Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийн орон байрнаас илрүүлсэн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэдэг нь УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар замаар олсон болохыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох нь эргэлзээгүй юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй энэ хэргийн талаар үүнээс илүү тайлбар өгөх боломжгүйг мэдэгдье" гэжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

ФОТО: Хятадын чандарлах, оршуулах газрууд дүүрч байгааг хиймэл дагуулаас авчээ
ФОТО: Хятадын чандарлах, оршуулах газрууд дүүрч байгааг хиймэл дагуулаас авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.