Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.01.11/: Өнөөдөр өрнөх онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна:

09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллахаар "МИАТ" ТӨХК болон Монголын аялал жуулчлалын холбоо санамж бичиг үйлдэх уулзалт болно.

09.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Нийслэлийн "Хангарди" ордонд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.

12.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт: “UB Grand” зочид буудалд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.

Нийслэлийн шатрын аварга шалгаруулах "Цодгор хүү-2023" тэмцээний хагас шигшээ тоглолт эхэлнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 3-5 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 3-5 хэмийн хүйтэн байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.