НҮБ: Озоны давхарга хэдхэн арван жилийн дараа сэргэж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: Озоны давхарга хэдхэн арван жилийн дараа сэргэж магадгүй

Stock photo of sun, clouds and birds in Thailand

/2023.01.10/: Озоны давхаргыг аврах арга хэмжээнүүд төлөвлөсний дагуу үр дүнд хүрсэн бөгөөд хэдхэн арван жилийн дараа сэргэж магадгүй гэж НҮБ мэдэгдэв.

Энэхүү ажил үр дүнд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1987 онд давхаргыг гэмтээж буй химийн хорт бодисыг ашиглахаа зогсоох олон улсын гэрээ амжилттай болсон явдал юм гэжээ.

Озоны давхарга нь нарны хэт ягаан туяаны ихэнх хэсгийг шингээдэг дэлхийн агаар мандлын нимгэн хэсэг юм.

Хэт ягаан туяа нь ДНХ-г гэмтээж, наранд түлэгдэх шалтгаан болж, арьсны хорт хавдар гэх мэт өвчний урт хугацааны эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Озоны давхарга 1970-аад оноос задарч эхэлсэн бөгөөд Озоны давхаргыг хөргөгч, хөөсөн дулаалга, агааржуулагч зэрэгт ихэвчлэн олддог хлорфтор нүүрстөрөгч (CFC) нь ихээр устгаж, гэмтээдэг аж.

Ozone Layer, Lauded Climate Success Story, Threatened by Wildfires

Давхаргын цоорхойг эрдэмтэд 1985 онд нээсэн бөгөөд ердөө хоёр жилийн дараа Монреалийн протоколд гарын үсэг зурж, 46 улс дээрх химийн хорт бодисыг устгахаа амласан.

Хожим нь энэхүү хэлэлцээр нь НҮБ-ын бүх нийтээр соёрхон баталсан анхны гэрээ болсон бөгөөд хориотой озон задалдаг бодисын бараг 99 хувь нь хасагдсан байна.

Антарктидын озоны цоорхой 2000 он хүртэл өргөжиж, дараа нь түүний талбай, гүн аажмаар нөхөгдөж эхэлжээ.

НҮБ, АНУ, ЕХ-ны агентлагуудын хамтран гаргасан тайланд Монреалийн протокол хүлээгдэж буй үр дүнд хүрч байна гэжээ.

After decades of global action, the ozone layer is on the road to recovery  | Grist

Хэрэв одоогийн бодлогыг энэ чигт нь баримталбал озоны давхарга 1980 оныхтой ижил болж сэргээгдэх боломжтой аж.

Нарны цацрагийн нөлөөгөөр озоны давхаргын нимгэрэл нь хортой боловч уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан биш юм.

Гэвч озоны давхаргыг аварсан нь дэлхийн дулааралд хамгийн эерэгээр нөлөөлсөн гэж тус тайланд дурджээ.

Эх сурвалж: BBC

Ирэх баасан гарагт нийтийн их цэвэрлэгээ болно
Ирэх баасан гарагт нийтийн их цэвэрлэгээ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.