Aljazeera: Монголын уур амьсгалын өөрчлөлт мал маллах уламжлалд заналхийлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Aljazeera: Монголын уур амьсгалын өөрчлөлт мал маллах уламжлалд заналхийлж байна

Shwara, an 18-year-old Mongolian herder, wrangling yak in the Tsaikhir valley.

Монгол Улсад тохиолдоод буй цаг уурын өөрчлөлтөд малчидад хэрхэн тусч байгаа талаар Aljazeera агентлагийн бэлтгэсэн мэдээг орчуулан хүргэж байна.

Aljazeera- Монголын Цахирын хөндийд үе дамжсан нүүдэлчид жилээс жилд ширүүсч буй ган гачигтай тэмцэж байна.

Мягмар-Очир гуравхан настай ч ирээдүйнхээ талаар томоохон төлөвлөгөөтэй.

"Би адуучин болж морь уургалахыг хүсч байна."

Тэрээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 800 км-ийн зайд орших Цахир сумын малчин айлын хүүхэд юм. Түүний аавыг Отгонбаатар гэх бөгөөд одоо 29 настай аж. Хүү аавыгаа морь унахыг дуурайн өөрийгөө саваа модоор ташуурдаж морь унан хэзээ мөдгүй давхих гэж буй мэт тоглодог.

Тэднийх нүүдэлчин айл бөгөөд улирал солигдох болгонд бууриа сэлгэн өөрчилдөг. Өдгөө Отгонбаатар гэргий 30 настай Чулуунчимэг болон гурван хүүхдийн хамт хүүгийнх нь тоглоомын талбай болсон жижигхэн горхийг даган нүүдэлдэг.

Гэвч нэгэн цагт өвс ногоо ургасан, эрүүл байсан толгод одоо үржил шимгүй, амьгүй болсон бөгөөд тэдний ундны эх үүсвэр болсон горхи гурав дахь жилдээ дарааллан багасаж байна.

"Манай хөндий зун ногоорох нь улам бүр багассаар л байна. Бас энэ жил өнгөрсөн жилээс бага хуртай байна" гэж Отгонбаатар Аljazeera-д ярьжээ.

Myagmar-Ochir, 3, playing on the steppe next to a stream. He looks happy and excited.
Гурван настай Мягмар-Очирын тоглодог горхи ширгэжээ. [Зургийг Эдвард Каваноу/Аль Жазира]

Тал нутгийг орхиж байна

Цахирын хөндий нь дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг байж магадгүй бөгөөд өвлийн температур -50 хэмд хүрдэг боловч зундаа ган гачиг тохиолдох нь улам бүр нэмэгдэж байгаагаас иргэд хэдий болтол нутагтаа амьдарч чадахаа мэдэхгүй байгаа аж. Мягмар-Очирын хувьд аавыгаа залгамжилж, олон мянган жилийн турш хадгалагдан үлдсэн соёлоо хадгалан үлдэх мөрөөдөл нь аюулд өртөж байна.

Монгол Улсын гурван сая иргэний гуравны нэг нь байгаль орчинтойгоо нягт уялдаатай нүүдэлчдийн уламжлалыг үргэлжлүүлж байна.

Уур амьсгал эрс өөрчлөгдөхийн хэрээр ган гачиг, зуд гэгддэг өвлийн ширүүн цаг агаар Монголын тал хээр нутагт эртний уламжлалыг эвдэж байна.

Цахирын олон залуус өссөн хөндийдөө өөрсдийнхөө ирээдүйг төсөөлөхөө больжээ. Үүний оронд тэд хотод мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллахыг эрмэлздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Улаанбаатарын харьцангуй тогтвортой байдал, орчин үеийн тав тухтай байдалд амьдрахын тулд нүүдэлчин амьдралаас зугтаж байна. Энэ үзэл газар авснаар Монголын нийслэл дэх хүн амын нягтрал өсөх хандлагатай байна.

Цахир нутгийнхны хувьд ландшафтын эрс өөрчлөлт нь маш богинохон хугацаанд тохиолдсон байна.

Баярхүү бол энэ хөндийд амьдардаг 32 настай малчин залуу юм.

Shwara, 18, hopes to join the Winter Herd one day. He is sitting in the brown grass looking pensive with his horse grazing behind him

Баярхүүгийн морь сумынхаа уралдаанд түрүүлсэн бөгөөд уралдааны дараа Аль Жазира-ын сэтгүүлч түүнтэй ярилцжээ.

Хүүхэд байхад энэ нутаг нов ногоон сайхан тал байлаа.

Зуны ган гачиг нь уур амьсгалын доройтлын хамгийн тод шинж тэмдэг боловч уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн их мэдэрч хохирол амсдаг нь өвлийн улирал юм.

Тус хөндийн айлууд жил бүрийн аравдугаар сард 2000 гаруй адуутай өвлийн асар том сүргийг цуглуулдаг уламжлалтай. Тэдний хамгийн үнэ цэнэтэй эд хөрөнгө болох адууг нэг сүрэг болгон цуглуулснаар хүйтэн цаг агаараас бага ч болов хамгаалагддаг байна.

“Цайхир” нөхөрлөлөөс нэр дэвшсэн гурван залуу таван сарын хугацаанд морио манаж явна.

Эрчүүд хатуу ширүүн нөхцөлд амьтдын дэргэд буудаллаж, сүргийг дагасан өлсгөлөн чононууд руу сэрэмжлүүлэх буудлага байнга хийж адуугаа хамгаалдаг.

Өвөлдөө малыг хамгаалах нь эрсдэлтэй, аюултай зан үйл боловч энэ нь хөндийд ирээдүйгээ эрэлхийлж буй залуусын оролцохыг хүсдэг хүндэтгэлтэй уламжлал юм.

18 настай Шарав 14 настайдаа сургуулиа орхиж, нүүдэлчин амьдралаар амьдрахаар болжээ. Тэрээр энэ өвөл адуугаа манана гэж эртнээс найдаж байсан аж.

Тэрээр "Найз маань надад "Хэрвээ чи өвөл адуу манаж сурвал сайн адуучин болно" гэж зөвлөсөн" гэж Аль-Жазирад ярьжээ.

Гэвч уур амьсгал өөрчлөгдөж байгаагаас болж Шаравт хэзээ ч боломж олдохгүй болжээ.

Bakhtur, 22 (Left) and Shwara, 18, (right) leaning against a fence where horses are corralled. They look happy
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2018 оноос хойш гэр бүлүүд адуугаа бие даан хариулдаг болсон [Бенжамин Голотта/Аль Жазира]

Цахирын 48 настай засаг дарга Батсүх хорт хавдраар өвчилсөн нэгэндээ хандив цуглуулж, хөндийгөөр аялж байхдаа Аль Жазира агентлагт ярилцлага өгчээ.

Тэрээр “Өвлийн сүрэг жил бүр цугладаг байсан. Гэхдээ 2018 оноос гурван жил сүргээ цуглуулж чадаагүй" гэжээ.

Ган гачиг өнгөн хөрсийг маш ихээр гэмтээсэн учраас малыг өвлийн улиралд тэжээх далд ургамлууд хүрэлцэхгүй болсон байна. Үүнээс шалтгаалж цаашид адууг нэгтгэж хариулснаар байдлыг улам дордуулна гэж үзэн адууг нэгтгэхийг аймгийн удирдлагын зүгээс хориглох шийдвэр гаргажээ.

Хятад, Оросын нөлөө

Цахирын мал аж ахуйд тулгарч буй байгаль орчны аюул нь Монголын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаагаас болж улам бүр дордсоор байна.

Хойд талаараа дайны нөхцөл байдалд байгаа Орос улс, өмнөд талаараа “COVID-гүй болох бодлогыг барьж буй” Хятад хоёрын хооронд зааглагдсан Монголын эдийн засаг хоёр том худалдааны түншээсээ урьд өмнө хэзээ ч байгаагүй тусгаарлагдмал байдалд оржээ.

Олон малчин өрх малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хятад, ОХУ-ын зах зээлд борлуулж амьжиргаагаа залгуулдаг байсан.

Гадаад худалдаа саарсантай холбоотойгоор эдгээр бүтээгдэхүүн дотоодын зах зээлд элбэгшиж үнэ хямдарснаар Цахир дахь иргэдийн орлого буурчээ.

Octonbaatar, 29, Chuuluunchimeg, 30, and their family inside their traditional ger. They look quite formal but happy

Малчин айлын 22 настай том хүү Баттөр “Хил хаасан учраас хонины ноосны үнэ маш их буурсан" гэв.

Баттөрийнх болон түүний хөршүүд улирал бүр бугын унагадаг эврийг цуглуулдаг байжээ. Хятад улс хилээ хаахаас өмнө Баттөр эврийг цуглуулж Хятад руу явдаг худалдаачдад зардаг байв. Гэвч Хятад улс хилээ хааснаар эврийн эрэлт буурчээ.

"Бугын эвэр ердөө 20 мянган төгрөг болтлоо буурсан" гэж Баттөр хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сард Египетэд болсон COP27 арга хэмжээнд оролцож, улс орныхоо цаг уурын асуудлаар хийж буй ажлуудаа танилцуулсан.

“Монгол Улс бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг” хэмээн Ерөнхийлөгч хэлээд, Монгол орныг ойн хомсдлоос гаргаж, цөлжилтийг зогсоох “Нэг тэрбум мод” аяныг эхлүүлэх болсноо дуулгасан юм.

Tsaikhir Valley herders at a horse event. They are leaning over a fence with their backs to the camera. The sky is a bright blue and the landscape brown.

Нутгийн иргэд нутаг усандаа тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлтөөс өөрсдийн тахин шүтдэг шүтээнүүд хамгаална хэмээн найддаг байна.

Эх сурвалж: Aljazeera

Г.Занданшатар: Бусдыг архиар шахвал ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Г.Занданшатар: Бусдыг архиар шахвал ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.