Индонезид хүчтэй газар хөдлөлт болж, 162 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид хүчтэй газар хөдлөлт болж, 162 хүн амиа алджээ

Magnitude 5.6 earthquake leaves at least 162 dead in Indonesia | News |  wfft.com

/2022.11.22/: Индонезийн Баруун Ява мужид болсон 5.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 162-д хүрсэн тухай амбан захирагч мэдэгдлээ.

Мөн 326 хүн ямар нэгэн байдлаар шархадсан гэж захирагч Ридван Камил хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлт даваа гарагт Баруун Ява арлын Цианжур мужид 10 километрийн гүнд болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас 13,782 хүн дүрвэсэн бөгөөд дүрвэгсэд 14 хуаранд хуваагдан байрлаж байна. Гамшгийн улмаас 2345 байшин эвдэрсэн байна.

Дөрвөн сургууль, 52 байшин нурж, их хэмжээний хохирол учирсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын (BNPB) орон нутгийн албанаас мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр сүм болон эмнэлэг мөн эвдэрсэн байна.

At least 162 dead after strong quake topples houses in Indonesia's Java |  PBS NewsHour

Газар хөдлөлт болсон газарт ажиллаж буй Засгийн газрын төлөөлөгч Херман Сухерман хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, зарим оршин суугчид нурсан барилгуудын дор дарагдсан байна гэв. Мэдээллийн суваг Metro TV-ээр олон зуун хохирогч эмнэлгийн зогсоол дээр эмчлүүлж байгааг харуулсан байна.

Indonesia quake kills over 160, search for survivors continues | South  China Morning Post

Телевизийн бичлэгт оршин суугчид бараг бүхэлдээ нуранги болж хувирсан барилгуудын гадаа бөөгнөрсөн байхыг харуулсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Газар хөдлөлтөөс хойш хоёр цагийн дотор 25 удаа чичирхийлэл бүртгэгдсэн тул хөрсний гулгалт, ялангуяа аадар бороо орох аюултайг BMKG анхааруулж байна.

Indonesia earthquake: At least 162 killed, hundreds injured on country's  main island

Амбан захирагч Камил өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Осол гарсан газарт хүмүүс барилгын нурангид дарагдсан хэвээр байгаа тул шархадсан болон амь үрэгдэгсдийн тоо цаг хугацааны явцад нэмэгдсээр байх болно гэж бид таамаглаж байна" гэж мэдэгдэв.

"Аврагчид одоогоор дарагдсан хүмүүсийн заримд хүрч чадахгүй байгаа бөгөөд нөхцөл байдал эмх замбараагүй хэвээр байна. Цаашид дахин чичирхийлэл үүсч болзошгүй" гэв.

Засгийн газрын эрх баригчид одоогоор хохирогчдод зориулж майхан, хоргодох байр барьж, тэдний үндсэн хэрэгцээг хангаж байна гэж Камил нэмж хэлэв.

Индонез улс нь Номхон далайг тойрсон "Галын цагираг"-д байрладаг бөгөөд байнга газар хөдлөлт, галт уулын идэвхжил бий болдог манай гаригийн хамгийн идэвхжил өндөртэй бүс юм.

Эх сурвалж: CNN

Залуучууд тулгамдаж байгаа асуудлуудыг Нийслэлийн төсөвт тусгаж өгөхийг хүслээ
Залуучууд тулгамдаж байгаа асуудлуудыг Нийслэлийн төсөвт тусгаж өгөхийг хүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.