Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсчээ

/2022.11.21/: Арваннэгдүгээр сарын 11-ээс 17-ны өдрүүдэд 6,502 автомашин, 1,647 чингэлэг нийт 917.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 25,296.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1,240.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,178.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 19.23 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5 хувь, зэсийн баяжмал 102.3 хувь, төмөр 82.6 хувь, алт 96.2 хувь, газрын тос 58.3 хувь, цайр 124.2 хувь, хайлуур жонш 47.8 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

“Пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй“
“Пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй“
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.