/2022.11.18/: Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн IV дүгээр хуралдаан боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
- Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөлтийн тухай;
- Татан гаргах ажиллагааны инженерийн тооцооллын тухай;
- Татан гаргах ажиллагааны технологийн шийдлийн тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
Татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаарлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны нэгдүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох;
Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг ажлыг хэсгийн дэд дарга, БХ-ын сайд Г.Сайханбаярт хариуцуулах;
Татан гаргах ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангуулж 2023 оны зургаадугаар сарын 10-наас өмнө ажлын хэсэгт танилцуулахыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд тус тус үүрэг болгов.