АНУ, ОХУ Украины дайн эхэлснээс хойш анх удаа хэлэлцээ хийхээр тохиролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, ОХУ Украины дайн эхэлснээс хойш анх удаа хэлэлцээ хийхээр тохиролцлоо

/2022.11.09/: АНУ, Орос хоёр улсын хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийн талаар ойрын хугацаанд хэлэлцээ хийхээр тохиролцлоо гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр мэдэгдлээ.

Шинэ START гэрээнд Орос, АНУ-ын тив хоорондын тусгалын цөмийн зэвсгийг хязгаарласан байна.

Дэлхийн хамгийн том хоёр цөмийн зэвсгийг зохицуулах цорын ганц гэрээ болох энэхүү гэрээг 2021 оны хоёрдугаар сард таван жилээр сунгасан юм.

Энэ гэрээ нь хоёр улс цөмийн зэвсэгтэй холбоотой байгууламжуудаа газар дээр нь очиж шалгахыг нөгөө талдаа зөвшөөрсөн утга агуулга бүхий гэрээ юм. Эдгээр шалгалтыг COVID-19 тахлын улмаас 2020 оны гуравдугаар сард түр зогсоосон байв. Хяналт шалгалтыг дахин сэргээх нь удахгүй болох уулзалтуудын хэлэлцэх сэдэв байх төлөвтэй байна гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украиныг дайран довтлох шийдвэр гаргасны дараа Орос, АНУ-ын дипломат харилцаа муудсан хэдий ч АНУ-ын албаныхан Москва энэ гэрээг байгуулах сонирхлоо илэрхийлсээр байгаа нь нааштай үйл явдал гэж үзэж байна.

ОХУ-ын зүгээс гэрээг сунгах талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд газар дээрх шалгалтыг сэргээсний дараа л хэлэлцээ хийнэ гэж АНУ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Нисэх-Төв аймгийн замд автобус ачааны машинтай мөргөлдсөн осол болжээ
Нисэх-Төв аймгийн замд автобус ачааны машинтай мөргөлдсөн осол болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.