2022 оны 11-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эхээр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -1...-6 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 0 градус орчим байна.