/2022.10.26/: Индонезийн Жамби мужид нэгэн эмэгтэйг питон хэмээх аварга могой бүхлээр нь залгисан хэрэг гарчээ.
Модны шүүс цуглуулах ажил хийдэг Жахра ням гарагийн өглөө тариалангийн талбайд байрлах ажилдаа явсан бөгөөд тэр шөнөдөө эргэж ирээгүй тул түүний нөхөр ажиллаж байсан газарт нь очиж шалгахад хэрэглэж байсан багажнууд нь олдсон байна.
Улмаар тосгоны оршин суугчид нийлж 50 настай Жамби-г хайж эхэлсэн бөгөөд маргааш өдөр нь том гэдэстэй аварга том питон могойг олжээ.
Тосгоныхон түүний гэдсэнд юу байгааг шалгахаар могойг алсан бөгөөд гэдсийг нь задлаж үзэхэд алга болсон эмэгтэйн цогцос олдсон байна.
Энэхүү мэдээллийг баталгаажуулж Бетара Жамбигийн цагдаагийн дарга AKP S Harefa орон нутгийн хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд тэрээр, "Алга болсон эмэгтэйн цогцос могойн гэдэснээс олдсон. Түүнийг олох үед цогцос бараг бүрэн бүтэн байсан тул хохирогчыг шууд танисан" гэж хэлжээ.
Хэдийгээр ийм тохиолдол ховор ч Индонезид хүн питон могойн дайралтад өртөж, амь насаа алдсан анхны тохиолдол биш юм. Тус улсад 2017-2018 оны хооронд ижил төстэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВСhttps://www.bbc.com/news/world-asia-63396954