Adidas реппер Канье Уэсттэй хийсэн гэрээгээ цуцалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Adidas реппер Канье Уэсттэй хийсэн гэрээгээ цуцалжээ

Kanye West

/2022.10.26/: Хувцасны аварга бренд болох Adidas компани реппер Үе гэгддэг Канье Уэсттэй харилцаагаа тасалж, антисемитизм болон бусад төрлийн үзэн ядалтын үг хэллэгийг тэвчихгүй гэж мэдэгджээ.

Adidas-ын Yeezy брэндийн ноён Уэсттэй хийсэн хамтын ажиллагааг Парисын загварын долоо хоногт "Цагаан амьдрал чухал" цамцны загварыг үзүүлснийх нь дараа шалгаж эхэлжээ.

Хэд хоногийн дараа реппер өөрийн твиттер хуудсандаа семитийн эсрэг үзэлтэй сэтгэгдлүүд нийтэлжээ.

History of the Yeezy Brand | Mr. Pop Culture

Спорт хувцасны брэнд Канье Уэстийн Yeezy брэндтэй хамтран ажилласан нь компанийн түүхэн дэх хамгийн амжилттай хамтын ажиллагааны нэг байсан гэж мэдэгдэж байсан бөгөөд түншлэлээ цуцалснаар Adidas 2022 онд 217 сая фунт стерлингийн алдагдал хүлээх болно гэсэн үг юм.

Adidas-ын мягмар гарагт хийсэн мэдэгдэлд: "Adidas антисемитизм болон бусад төрлийн үзэн ядсан яриаг тэвчдэггүй. Канье Уэстын сүүлийн үеийн мэдэгдэл, үйлдэл нь хүлээн зөвшөөрөгдхөөргүй, үзэн ядсан, аюултай утга агуулсан бөгөөд тэдгээр нь компанийн олон талт байдал, оролцоо, харилцан хүндэтгэл, үнэт зүйлсийг зөрчиж байна" гэв.

Инстаграм болон Твиттер Канье Уэстийг еврейн эсрэг үг хэлснийх нь дараа түүний хаягийг хаажээ. Түүний бизнесийн түншлэлүүд ч улам бүр дарамт шахалтанд орж байна: Bank JP Morgan болон хувцасны жижиглэн худалдааны Gap сүүлийн саруудад Канье Уэсттэй харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдэв.

Yeezy загварын шошгондоо бие даасан дэлгүүр нээгээгүй гэх мэтээр Gap-ийг гэрээнийхээ нөхцөлийг биелүүлээгүй гэж буруутгав.

Gap мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Yeezy Gap-ийн бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээсээ хасаж, YeezyGap.com вэбсайтыг хаасан гэж бичжээ.

"Ямар ч хэлбэрийн антисемитизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядалтыг зөвтгөх аргагүй бөгөөд тэвчихгүй... Бид үзэн ядалт, ялгаварлан гадуурхахтай тэмцдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна" гэж Gap өөрийн Instagram хуудсандаа @yeezyxgap бичжээ.

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.