Халуун усны хоолой задарсны улмаас засвар хийж байсан таван хүн түлэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халуун усны хоолой задарсны улмаас засвар хийж байсан таван хүн түлэгджээ

/2022.10.26/ Дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан 5 хүн халуун ус асгарсны улмаас түлэгджээ.

Тодруулбал, ХУД-ийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд хорооллын хашааны гадна дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарсан байна. Улмаар халуун ус асгарч 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгджээ.

Тиймээс хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв /НЯТТТ/-д хүргэж, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган болов
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган болов
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.