Пакистанд Хятадын цуваа руу амиа золиослогч халджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистанд Хятадын цуваа руу амиа золиослогч халджээ

Pakistan Bus Blast: Nine Chinese Engineers Among Killed; China Calls It An ' attack'

/2021.08.24/: Хятадын элчин сайдын мэдэгдсэнээр Пакистан улсад амиа золиослогч этгээд хятадын цэргийн албан хаагчдын машины цуваа руу халдаж нэг хятад иргэнийг шархдуулж, хоёр нутгийн хүүхдүүдийг хөнөөсөн байна. Элчин сайдын яамны мэдээлснээр, халдлага баасан гарагийн орой Пакистаны баруун өмнөд хэсэгт орших Белужистан дахь Гвадар Зүүн Бэй чиглэлийн хурдны зам дээр болсон байна.

"Пакистан дахь Хятадын элчин сайдын яам энэхүү террорист үйлдлийг эрс буруушааж, хоёр орны шархадсан хүмүүст харамсаж буйгаа илэрхийлэн, гэм зэмгүй иргэд хохирсонд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд шархадсан хэд хэдэн хүнийг Гвадар хотын эмнэлэгт эмчлүүлэхээр илгээсэн тухай бас дурдсан байна.

Элчин сайдын яамнаас Пакистаны эрх баригчдад болсон явдлыг нарийвчлан шалгаж, гэмт этгээдүүдийг хатуу шийтгэхийг уриалав.

Пакистаны ARY News агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд орон нутгийн цагаар 19.00 цагийн үед машины цуваанаас 15 орчим метрийн зайд өөрийгөө дэлбэлжээ.

Халдлагын улмаас ойролцоо тоглож байсан хоёр хүүхэд амь эрсдэж, хоёр хүүхэд шархадсан гэж нэмж хэлэв.

Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Фавад Чаудри халдлагыг "хорлон сүйтгэх тоглоом" гэж тодорхойлжээ. "Гавадер хотод болсон халдлага бол Хятад болон Пакистаны эдийн засгийн хамтын ажиллагааг эсэргүүцсэн хорлон сүйтгэх ажиллагаа юм" гэж ноён Чаудри бичжээ.

Долдугаар сард амиа золиослогч этгээд Пакистаны хойд хэсэгт барилгын талбай руу ажилчдыг тээвэрлэж явсан автобус руу халдаж, 13 хүн амиа алдсаны дотор есөн хятад иргэн байжээ.

Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Махмуд Куреши хэлэхдээ, эдгээр халдлагуудын ард Пакистаны Техрик-е-Талибан бүлэглэлийн талибаны дайчид байгаа гэжээ. Харин Пакистаны Техрик-е-Талибан бүлэглэлийнхэн энэ халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдсэн байна.

Бээжин “Нэг бүс, нэг зам” санаачилгаар Хятад-Пакистаны эдийн засгийн хонгилын хүрээнд Пакистаны дэд бүтцийн төслүүдэд 91 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ.

Шинжээчдийн Хятад улс геополитикийн амбицаа Пакистан болон Энэтхэгийн Кашмир руу тэлж байгаа гэж үзэж байна.

Хятадын эрх баригч Коммунист намын албан ёсны хэвлэл болох People’s Daily сэтгүүлд Хятадын автобусны дэлбэрэлтийг сүүлийн жилүүдэд хятад иргэд рүү чиглэсэн хамгийн ноцтой халдлага гэж нэрлэжээ.

Эх сурвалж: abc.net.au

Амьдрал дээшлээд байна уу, доошлоод байна уу?
Амьдрал дээшлээд байна уу, доошлоод байна уу?
 
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.