2022 оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

/2022.10.20/: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан.

Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна.

Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны 10 дугаар сарын 19-ний 15.00 цагт эхлэх ба 2022 оны 11 сарын 21-ий 18.00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно.

Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, Боловсролын үнэлгээний төв пэйж хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах болно.

May be an image of text that says 'боловсрол, яам боловсролын унэлгээний боловсрол.шинжлехуханыям ፀB 2022 оны хоёр дахь элсэлтийн еренхий шалгалт လ буртгэл эхэллээ улаанбаатар AAP 2022 оны 10-р сарын 9-ий 5:00 2022 оны 1-P сарын 21-ий 18:00 цагт дуусна. эхэлж EYESH.EEC.MN Q 2022 хоёр дахь элсэлтийн еренхий шалгалт WWW.EEC.MN 7011 9498'

May be an image of text that says 'боловсрол, боловсролын бвжм унэлгээний ፀB 2022 оны хоёр дахь элсэлтийн еренхий шалгалтын буртгэл 2022.10.19 ий 15:00 цагт эхэлж 2022.11.21 11.21 -ий 18:00 цагт дуусна. XAMPAx хурээ: энэ удаагийн шалгалтад одоо 12-p ангид суралцаж буй сурагчид хамрагдахгуй θмнθх оны шалгуулагчид хамрагдах юм. EYESH.EEC.MN Q 2022 хоёр дахь элсэлтийн еренхий шалгалт WWW.EEC.MN тас 7011 9498'

May be an image of one or more people and text

May be an image of text that says 'боловсрол, ನ хими 13:00 14:20 газар зуй 16:30-17:50 нийгэм судлал 2022 оны хоёр дахь элсэлтийн еренхий шалгалтын хуваарь 2022.12.16 16:30-17:50 10:00- монгол хэл бичиг 13:00 14:20 TYYX англи хэл 2022.12.18 математик 10:00-11:20 биологи 15:40 анхаарах зуйл: шалгалтын байранд цагийн ΘΜΗΘ ирсэн байх. анги, танхимд 10 минутын θмне суудлаа эзэлсэн байна. дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчий шалгалтад оруулахгуй. 10:00-11:40 физик 14:20 OPOC хэл 16:00-17:20 монгол хэл 2022 хоёр дахь элсэлтийн еренхий шалгалт WWW.EEC.MN лавлах 7011 9498'

ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ
ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.