Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж буй иргэдэд арга хэмжээ авахыг даалгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж буй иргэдэд арга хэмжээ авахыг даалгав

/2022.10.19/ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болов. Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлыг танилцууллаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна. Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай авто засвар, тос тосолгооны чиглэлээр 493 нэгж талбар буюу нийт газар өмчилсөн иргэдийн 0.26 хувийг эзэлж байгаа юм.

Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байгаагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган дээрх 493 иргэний газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан юм.

С.Жамбалжамц нийлбэр дүнгээр шилдэг 10-т багтлаа
С.Жамбалжамц нийлбэр дүнгээр шилдэг 10-т багтлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.