“Дэлхийн хүнсний өдөр“ тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн хүнсний өдөр“ тохиож байна

/2022.10.16/: 1945 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) анх байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг "Дэлхийн хүнсний өдөр" болгон тэмдэглэж ирсэн ба эдүгээ 77 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг "Хэнийг ч орхигдуулахгүй байх" гэсэн уриатайгаар дэлхийн 150 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • Илүү сайн үйлдвэрлэл
  • Илүү сайн шим тэжээл
  • Илүү сайхан хүрээлэн буй орчин
  • Илүү сайхан амьдралын төлөө

Хэнийг ч орхигдуулахгүй илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа илүү хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Дэлхий дээр олон сая хүн хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэж улмаар эрүүл мэндээрээ хохирч байдаг. Тиймээс Дэлхийн тогвортой хөгжлийн зорилтод "өлсгөлөнг бууруулна" гэж оруулсан байдаг ба энэ асуудалд илүү анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

Өлсгөлөнг зогсоох нь зөвхөн хүнсний хангамжийн асуудал биш юм. Өнөөдөр дэлхий дээрх хүн бүрийг тэжээхэд хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байна. Гэсэн хэдий ч жил бүр 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн хаягдал болдог (энэ нь үйлдвэрлэсэн хүнсний 20 орчим хувь).

Мөн COVID-19 цар тахал, улс орнуудын мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, үнийн өсөлт, олон улсын хурцадмал байдал зэрэг олон шалтгаанаас үүдэн тэжээллэг хүнсний хүртээмж алдагдаж байгаа нь асуудал болж байна.

Дэлхий нийтийг хамарсан хямралын өмнө дэлхий дахины шийдэл урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна. Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн хоол тэжээл, илүү сайн орчин, илүү сайн амьдралыг зорьсноор бид урт хугацаанд хөгжил, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, илүү уян хатан байдлыг харгалзан үзсэн тогтвортой, цогц шийдлүүдийг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн хүнсний системийг өөрчилж, илүү сайн урагшлах боломжтой (НҮБ-ХХААБ).

Бидний хийж буй зүйл бол бидний ирээдүй юм. Дэлхийн тогтвортой байдал бол хүн бүрд чухал ач холбогдолтой. Тиймээс Засгийн газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувь хүмүүс бүгдээрээ нийт хүмүүсийн хүнс, хоол тэжээл, энх тайван, тэгш байдлыг хангах үүргийг нэн тэргүүнд тавьж, нэгдэн ажиллая.

Хувь хүмүүс ч гэсэн өөрчлөлтийг хийж чадна. Үүнд:

  • Хэт их идэхээс татгалзах
  • Хоол хүнсийг тааруулан бэлтгэж хаяхгүй байх
  • Хүнсний хог хаягдлыг бууруулах
  • Усны хэрэглээгээ хэмнэх
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих
  • Бүтээгдэхүүний сав баглааны хувьд экологид ээлтэй сонголт хийх
  • Хэрэгцээгүй зүйл аль болох худалдан авахгүй байх
  • Хуванцар савны хэрэглээг бууруулах
  • Гялгар уутны хэрэглээг багасгаж өөрийн цүнх, тортой худалдан авалт хийх
  • Хуванцар сав, шилийг бусад хогноос тусгаарлаж дахин боловсруулалтад өгөх

БИД БҮГДЭЭРЭЭ ӨӨРЧЛӨЛТ НЬ БАЙХ ЁСТОЙ!

WE MUST ALL BE THE CHANGE!

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.