“Эерэг хандлага-Эрүүл оюутан“ аяныг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан“ аяныг зохион байгуулна

/2022.10.03/: Оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлага - Эрүүл оюутан” уриан дор Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг зохион байгуулна.

Тус аяны хүрээнд дараах 4 чиглэлээр оюутан, залууст чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж эрхзүйн орчинг боловсронгуй болгох
  • Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах

бичвэр нарын зураг байж магад

Шахмал түлшний чанар маш сайн стандартын шаардлага хангасан гэв
Шахмал түлшний чанар маш сайн стандартын шаардлага хангасан гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.