Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британи дахь Монгол иргэдтэй уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британи дахь Монгол иргэдтэй уулзав

/2022.09.19/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтэц зэрэг чиглэлээр иргэдийн сонирхсон асуултад хариулав.

ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон энэхүү уулзалтад Британид оршин суугаа 40 гаруй монгол иргэн оролцлоо.

Эх сурвалж: ЗГ

Ерөнхий сайд Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо
Ерөнхий сайд Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо
 
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.