Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн дулаан байна

2022 оны 09-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Хангайн нурууны өвөр бэлээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд үг хэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.