“Lil Pump-ийн бичлэгийг өчигдөр анх удаа харсан, зохион байгуулагчид үүнтэй холбоогүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Lil Pump-ийн бичлэгийг өчигдөр анх удаа харсан, зохион байгуулагчид үүнтэй холбоогүй“

/2022.09.16/ АНУ-ын реппер Lil Pump-ийн Монголд байх үеэр хийсэн нэгэн бичлэг өчигдөр цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор Lil Pump-ийг Монгол Улсад авчирсан BRB компаниас тайлбар өглөө.

BRB-ийн компанийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргалан:

-Өчигдөр Lil Pump-ийн албан ёсны твиттер хаягаас нэгэн бичлэг цацагдлаа. Үүний дагуу бидэнтэй маш олон хүн холбогдож, хүсэлт тавьсан. Бид тэр даруй Pump-ийн албаны хүмүүстэй холбогдож, албан ёсны тайлбар өгөхийг хүссэн. Мөн бичлэгийг яаралтай устгах хүсэлт тавьсан. Үүний дагуу өчигдөр орой 20.00 цагийн үед бичлэгээ устгасан.

Агентлагаас ирсэн тайлбарт, тухайн бичлэг нь Монгол Улсад хийгдсэн гэсэн мэдээлэл байхгүй. Мөн та бүхний хэлж байгаа шиг эмэгтэй хүний нэр төрд халдсан асуудал байхгүй. Pump-ийн иймэрхүү хандалт авах бичлэгүүд хийдэг. Тухайн бичлэг нь тэдний нэг гэдэг тайлбарыг өгсөн.

Бидний зүгээс энэ бичлэгийг өчигдөр анх удаа л мэдсэн. Зохион байгуулагчдын хэн нь ч үүнтэй холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн бичлэгт гарч буй эмэгтэй Монгол Улсын иргэн эсэх нь тодорхойгүй. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн хүн одоогоор Монголд байхгүй байгаа гэсэн. Хэрэв тухайн артисттай холбоотойгоор маргаан үүсгэж, хууль шүүхийн байгууллагаар явбал зохион байгуулагчдын зүгээс огт өмөөрч, хаацайлах зүйл байхгүй. Хэрэв үнэхээр баримт нотолгоотой бол гомдол гаргаж буй этгээдийг 100 хувь дэмжиж, өөрт байгаа мэдээллээр хангаж хамтарч ажиллахад бэлэн гэв.

Дотоодод вакцины үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцлоо
Дотоодод вакцины үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.