ШӨХТГ-аас хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-аас хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавина

/2022.09.16/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын Стандарт, Хяналтын газартай хамтран хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар болжээ.

Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун Хотын Стандарт, Хяналтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар хотын стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, цаашид боловсруулагдах хотын стандартуудад ШӨХТГ-с санал өгч хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ. Эхний ээлжинд ШӨХТГ-с хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж буй Зар сурталчилгааны байгууламжууд болон албан байгууллагын хаягжилтын стандартыг мөрдүүлэх аяны хүрээнд хамтран хяналт шалгалт хийхээр болсон байна. Энэ хүрээнд, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангуулах, Хотын стандарт, хяналтын газраас боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, шатны стандартыг шинэчлэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар болжээ.

Намрын “Номын баяр“ нээлтээ хийлээ
Намрын “Номын баяр“ нээлтээ хийлээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.