Замын цагдаагийнхны хэзээ ч дийлдэггүй ХЭСЭГ БҮЛЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын цагдаагийнхны хэзээ ч дийлдэггүй ХЭСЭГ БҮЛЭГ

Зөрчлийн тухай хуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэсэгт заасан зүйл заалтуудыг үргэлж зөрчиж байдаг хэсэг бүлэг хүмүүс бий.

Бүдүүн яндан хийж харанхуй шөнөөр чарлуулан дрифтэлдэг залуус, орон сууцны хороолол дунд дуут дохиогоо орилуулдаг стресстэй нөхөд, жолоо барьж явах үедээ видео хийдэг “одонцрууд”.

БҮДҮҮН ЯНДАНТАНГУУД

Улаанбаатар хот бол дуу чимээний бохирдол маш ихтэй хот. Тиймээс өдөржин дуу чимээний бохирдолтой хотод, замын түгжрэлд стресстсэн хотынхон ядаж шөнөдөө чимээ багатай унтаж амрах шаардлагатай.

Европын орнуудад болон АНУ-ын зарим муж өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх дуу авиа гаргаж болохыг зөвшөөрдөг. Баримжаалвал, холигч, чанга дуутай тоос сорогч 87 децибил хүртэл чимээ гаргадаг.

Шөнийн нам гүмд гэнэт бүдүүн яндантангуудын их дуу чимээ гарах нь иргэдийн зүрхний хэм алдахад хүргэж, нойрноосоо сэрэн буцаж унтаж чадахгүй болж стресстэх, ядрах зэрэг сөрөг нөлөөллийг бий болгодог байна.
Харамсалтай нь шөнө бүр бүдүүн яндантангууд хоббигоо хөөн замаар сэлгүүцдэг бөгөөд үүнийг нь Тээврийн цагдаагийн албаныхан яагаад ч дийлдэггүй. Бүдүүн яндантай хүмүүс бол автомашинтай болон мотоцикльтой хүмүүс.

Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599: 2003 стандартанд тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг дараах байдлаар зааж өгсөн. Суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74 Дб- с хэтрэх ёсгүй гэж тогтоосон байна.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД ОРИЛОГСОД

Улаанбаатар хот бүхэлдээ цементэн ширэнгэ болж, хаа сайгүй нэгнийхээ цонхыг хаасан өндөр орон сууцнууд битүү баригдсан.

Хэдий тийм ч шөнийн цагаар зогсоолд нэвтрэх гэж, уур бухимдлаа гаргах гэж дуут дохио хангинуулагсад цөөнгүй. Энэ нь тухайн орон сууцны хороололд амьдардаг мянга мянган хүний эрүүл мэндтэй холбоотойг мэдсэн ч хувиа хичээх зан нь давамгайлан, гар нь тархинаасаа хурдан ажиллаж дуут дохио руугаа яардаг биз.

Үүнийг дараах хуулиудад хориглосон:

24.3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин дуут дохио өгөхийг дүрэмд:

  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор;
  • Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор;
  • Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд энэ дүрмийн 17.7-гийн “б” заалтын дагуу.

Зөрчлийн тухай хуулиас
5.5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.6 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих
4.4.Иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах;

ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА ВИДЕО ХИЙДЭГ ОДОНЦРУУД

Олон хүмүүс өөрийг нь сайн, муу элдэв үйлээр нь таньдаг болсон хүмүүсийг “одонцрууд” хэмээн нэрийдэв.

Тэд сошиал хуудсууд дээрээ элдвийг постлох бөгөөд хүүхэд залууст ч хүрнэ. Харамсалтай нь, одонцрууд маань өөрсдийн үйлдлийнхээ үр нөлөөг огтхон ч ойлгож мэддэггүй байх нь олонх.

Тиймээс тэд автомашин жолоодож байх үедээ суудлын бүсээ зүүхгүй байх, тэр ч бүү хэл жолооны ард видео LIVE ч хийж байх тохиолдол цөөнгүй. Нэгэн жишээ сонирхуулахад, 2017 онд инстаграм од Обдулиа Санчез гэх бүсгүй жолоо барьж байх үедээ инстаграмдаа шууд бичлэг хийж байгаад, онхолдсоны улмаас өөрийн дүүгийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.

Тээврийн цагдаагийн албанаас зүлгэн дээр зогссон гэх мэт приустэй жолооч нарыг барьж, “Миний буруу” хэмээн видео хийдэг атлаа өнөөх одонцруудыг бол хараагүй мэт дүр эсгэнэ.

Магадгүй, одонцрууд хуулинд дараах заалт байдгийг мэддэггүй байж болох юм гээд хуулийн заалтыг хавсаргав.

Зөрчлийн тухай хууль:
22.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм:
3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

Харамсалтай нь, дээрх гурван бүлэг хүмүүсийг одоогоор Тээврийн цагдаагийн албаныхан дийлэхгүй л байх шиг. Дийлэхгүй байгаа юм уу даа гэх харах шалтгаан нь дээрх төрлийн зөрчлүүд огт арилахгүй байгаад юм.

Ковидоор өвдсөн хүүхдүүдээс ирэх сарын 2-5-ний өдрүүдэд шалгалт авна
Ковидоор өвдсөн хүүхдүүдээс ирэх сарын 2-5-ний өдрүүдэд шалгалт авна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.