Б.Баасандож: Хуурамч диплом үйлдсэн сургуулийн багш, яамны ажилтнуудыг нэр устай нь зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасандож: Хуурамч диплом үйлдсэн сургуулийн багш, яамны ажилтнуудыг нэр устай нь зарлана

/2022.09.06/ Боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын дарга Б.Баасандож:

-ЕБС, цэцэрлэгийн багш нар болон тухайн байгууллагуудын удирдах ажилтнуудын дипломын бичиг баримтад шалгалт хийлээ. Энэ шалгалтын үр дүнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 724 зөрчил илэрсэн. Тиймээс зөрчилтэй бичиг баримтыг Эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна. Шалгалтаар,

  • Дипломын дугаар давхардсан
  • Бүртгэлгүй дипломын дугаар олгож, хуурамчаар үйлдсэн
  • Боловсролын байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчил
  • Боловсролын дээд байгууллагын удирдах албан тушаалтны алдаанаас үүдсэн
  • Төгсөөгүй, багшлах эрхгүй оюутныг багшаар ажиллуулсан зөрчлүүд илэрлээ.

Хуулийн байгууллагаар дээрх 724 зөрчилтэй дипломыг олгосон удирдах ажилтан, сургуулийн багш, яамны ажилтныг тогтоосны дараа албан ёсоор нэр устай нь зарлана гэв.

Гэмтлийн уулзвараас зүүн тийш “Модны 2”-ын автозамыг хаана
Гэмтлийн уулзвараас зүүн тийш “Модны 2”-ын автозамыг хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.