Ачааны автомашины хойноос мөргөснөөс 2 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашины хойноос мөргөснөөс 2 хүн амиа алджээ

No description available.

/2022.09.06/: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарам орчимд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход 61-ын гарамаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, жолооч А /28 настай, эрэгтэй/, зорчигч Б/35 настай, эрэгтэй/, зорчигч Т /1 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Уг ослоор зорчигч нийслэлийн ХУД-ийн харьяат Ч /58 настай, эмэгтэй/ БГД-ийн харьяат Ж /63 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан амиа алдсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Тайланд улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боллоо
Тайланд улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боллоо
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.