Усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа

/2022.09.06/: Усны харуулын ажиглагчид гол мөрөн, нуур, мөстөл мөсөн голын усны нөөцийн өдөр бүрийн хяналтыг хийдэг, голын урсцыг хэмжих зорилгоор жилд дунджаар 60 орчим удаа зундаа гол усанд, өвөлдөө мөсөнд орж ажилладаг аж.

Мөн мөстлийн хяналтыг хийхээр Алтай таван богдын Хүйтний оргил зэрэг өндөр ууланд хэдэнтээ гарч, салбарыг чухал ач холбогдолтой мэдээллээр ханган ажилладаг байна.

May be an image of 2 people and nature

Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гол нуур, мөстөл мөсөн голын харуулын ажиглагчид болон төрийн үйлчилгээний 200 гаруй ажилчдыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамруулжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.