/2022.09.06/: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд 2962 багшийн хэрэгцээ шаардлага үүссэн. Үүний 1683 орчим нь нийслэл хотын цэцэрлэг, сургуулиудад хэрэгцээтэй байна. Харин багш мэргэжлээр суралцагч 3500 төгсөгчдийн судалгаа бий.
Өнгөрсөн хичээлийн жилд 712 мянган хүүхэд сургуульд суралцсан бол энэ хичээлийн жилийн урьдчилсан статистикаар суралцагчдын тоо 750 мянгад хүрч, даруй 40 мянган хүүхдээр нэмэгдсэн юм. Үүний 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотын сурагчид байна. Эндээс харахад багш, суралцагчдын эрэлт, нийлүүлэлтийн хувьд харьцангуй зохистой хэмжээнд байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам