Б.Бат-Эрдэнэ: Биеийн тамирын багш бэлтгэдэг тогтолцоог сайжруулах нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Биеийн тамирын багш бэлтгэдэг тогтолцоог сайжруулах нь чухал

May be an image of 9 people, people standing and indoor

/2022.09.06/: Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх хүрээнд ярилцав.

Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд оролцов.

May be an image of 1 person, sitting and indoor

Сайд Б.Бат-Эрдэнэ “Парис-2024” зуны олимп эхлэх хүртэлх богино хугацаанд спортын голлох байгууллагууд хамтын ажиллагаа, ойлголцлоо нэг болгож, нийтийн биеийн тамирын асуудлыг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй хэмээгэд биеийн тамирын багш бэлтгэдэг тогтолцоог сайжруулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбох гүүр болон ажиллахаа илэрхийлж, шүүгч, дасгалжуулагчдын ур чадварт анхаарч ажиллах нь онцгой ач холбогдолтой болохыг дурдав.

May be an image of 2 people and people standing

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн зүгээс Б.Бат-Эрдэнэ сайдад шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, спортын олимпизмын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд Монголын тамирчдын оролцох наадмууд болон цаашид хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.

Талууд уулзалтын үеэр тамирчны ёс зүйд онцгой анхаарч, допингийн асуудлыг цэгцлэх, олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцаж, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороог хуралдуулах тал дээр санал нэгдэв.

Эх сурвалж: БТСУХ

БОАЖЯ: Хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
БОАЖЯ: Хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.