С.Мөнхчулуун: БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будааг Япон, Солонгос сортынх гэж борлуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будааг Япон, Солонгос сортынх гэж борлуулж байна

/2022.09.05/ Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна. Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой.

Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж ойлгодог. Гэтэл тухайн будаа БНХАУ, Тайвань будаа байна. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй.

Оюуны өмчийн газар барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна гэв.

2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ
2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.